Дани улсад 15-аас доош насны хүүхдүүд цахим платформ ашиглах боломжгүй болох нь

12

Дани улсын Засгийн газраас 15-аас доош насны хүүхдүүд цахим платформ ашиглахыг хориглох тухай хуулийн төслийг албан ёсоор танилцууллаа. Тус улсын Ерөнхий сайд Метте Фредериксен эл төлөвлөгөөг парламентын намрын чуулганы нээлтийн үеэр танилцуулсан бөгөөд энэ нь хүүхэд, залуучуудын сэтгэцийн эрүүл мэндэд анхаарсан дэлхий нийтийн бодлогын нэг хэсэг болохыг онцолжээ. Тэрбээр энэ үеэр “Гар утас, цахим орчин, техник, технологийн хэт хөгжил нь бидний хүүхдүүдийн бага насыг хулгайлж байна” хэмээв. Гэхдээ ямар платформуудыг хориглож, хэрхэн хянах нь одоогоор тодорхойгүй байна. Энэхүү журмыг 2026 оны нэгдүгээр улирлаас хэрэгжүүлэх гэнэ.
Тус улсын Статистикийн газрын судалгаагаар 11-19 насны хөвгүүдийн 60 хувь нь амралтаараа найзуудтайгаа уулзахын оронд цахим орчинд мэдээлэл солилцохыг илүүд үздэг болохыг тогтоосон байна. Мөн долоодугаар ангийн сурагчдын 94 хувь нь 13 нас хүрэхээсээ өмнө цахим сүлжээнд хувийн хаягтай болсон аж.
Ташрамд дурдахад, манай улсад Цахим орчинд хүүхдийг хориотой болон хүүхдэд хортой агуулгаас урьдчилан сэргийлэх, хамгаалах журмын дагуу хүүхдийг цахим орчны сөрөг нөлөөллөөс хамгаалах зохицуулалт хэрэгжүүлдэг юм.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khuvsgul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khuvsgul.nutag.mn