"Могойн гол" ХК Эрдэнэт хотоос Эрээн рүү нүүрс тээвэрлэхэд 10 тэрбум төгрөг зарцуулна

13

Хөвсгөл аймаг 51 хувийг нь эзэмшдэг “Могойн гол” ХК Эрдэнэт хотоос Хятадын Эрээн хот руу нүүрс тээвэрлэхэд зарцуулах хоёр төрлийн, нийт 10 тэрбум төгрөгийн тендер зарлажээ.
Хөвсгөл аймгийн Худалдан авах ажиллагааны газраас зарласан эхний тендер нь "Эрдэнэт хотод нүүрс ачиж буулгах гаалийн талбай үйлчилгээ авах" ажил бөгөөд нийт төсөвт өртөг нь 528 сая төгрөг.
Могойн голоос авто замаар тээвэрлэн ирсэн 64 мянган тонн нүүрсийг талбайдаа буулгах, овоолго хийх, төмөр замд ачих зэрэг ажлыг гүйцэтгүүлэхээр уг тендерийг зарласан байна.
Харин хоёр дахь тендер нь "Эрдэнэтээс Эрээн хотын чиглэлд төмөр замын тээвэрлэлт хийх" гүйцэтгэгч сонгон шалгаруулахтай холбоотой ба нийт төсөвт өртөг нь 9.4 тэрбум төгрөг юм.
Энэхүү тендерийн зорилго нь дээр дурдсан 64 мянган тонн нүүрсийг Эрдэнэт хот дахь гаалийн талбайгаас чингэлэг тээврээр төмөр замаар Хятадын Эрээн боомт хүртэл тээвэрлэх аж.
1970 онд Хөвсгөл болон Завхан аймгийн түлшний хэрэгцээг хангах зорилгоор байгуулагдсан “Могойн гол” ХК-ийг Монгол Улсын Засгийн газрын Өмч хувьчлалын комиссын 35 дугаар тогтоолоор хувьчилж 51 хувь нь орон нутгийн өмч, 49 хувь нь хувийн өмч оролцсон хувьцаат компани болгон өөрчилсөн.
Могойн голын уурхай өөрийн эзэмшлийн 174 га талбайтай бөгөөд үүнд 11.4 сая тонн нүүрсний нөөц байгаа гэсэн таамаг байна.
Компанийн өөрийн мэдээллээр ТУЗ-ийн 10 гишүүнтэй ба тэдгээрийн гурав нь орон нутгийн захиргааны албан тушаалтан, гурав нь хараат бус гишүүн, гурав нь хувьцаа эзэмшигч байна. ТУЗ-ын даргаар Хөвсгөл аймгийн ОНӨГ-ын дарга Б.Должинсорогдо, ТУЗ-ын Нарийн бичгийн даргаар Т.Урангэрэл нар ажиллаж байна.
Одоогоор компанийн Гүйцэтгэх захирлын албан тушаалыг Б.Батхүү 2022 оноос хойш хашиж байна.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khuvsgul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khuvsgul.nutag.mn