“Хөх сувд” 10 хоног үргэлжлэх нь

18

24 дэх удаагийн “Хөх сувд” мөсний баярыг ирэх сарын 13-23-нд зохион байгуулна. Мөсний баяр өнгөрсөн жилүүдэд 2-3 өдөр болдог байсан бол энэ оноос 10 хоногийн хугацаанд үргэлжлэх нь. Ингэхдээ өдөр бүр өөр өөр хөтөлбөртэй байх аж. “Хөх сувд” мөсний баярын ажлын хэсгийн ах­лагч, Хөвсгөл аймгийн Засаг даргын орлогч Ц.Ган­сүх “Энэ жилээс мөсний баяраа илүү өр­гөжүүлж, хүртээмжийг нэмэгдүүлэхэд анхаарч байна. Мөсний баярыг жил бүр 40 000 орчим хүн зорин ирдэг. Тиймээс энэ жилээс тэднийг тав тухтай амраахад анхаарал хандуулъя. Хэт олон хүн нэг дор цуглахаар ариун цэврийн байгууламж хүрэлцэхгүйг ярьдаг шүү дээ. Үүнээс эхлээд шийднэ. Дараагийн удаа энэхүү баярыг төрөөс зохион байгуулах биш, аялал жуулч­лалын хол­боо­дод хүлээлгэн өгөхийг зорьж байна. Мөн энэ жилийн мөсний баяр шинэ дүр төрх, зохион бай­гуу­лалт­тайгаар болно” гэв. 
“Хөх сувд” мөсний баярыг зохион байгуулах хугацааг ийнхүү оройтож зарласныг аялал жуулч­лалын холбооныхон шүүмжилсэн. Түүнчлэн ажлын хэсгийн анхны хуралдаан нь уржигдар болж, хөтөлбөрөө дөнгөж боловсруулаад буй юм билээ. Үүнээс болж жуулчид төдийгүй мон­гол­чууд ч хө­төлбөрийг эрт боловсруулж, олон нийтэд мэдээлэх ёстой байсан гэв.  
Өвлийн аялал жуулчлалыг дэмжих зорил­гоор зохион байгуулдаг дараагийн үйл ажиллагаа нь түмэн тэмээний баяр юм. Энэхүү эвент ирэх са­рын 1-3-нд Өмнөговь аймгийн Даланзадгадад бо­лох аж.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khuvsgul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khuvsgul.nutag.mn