“Хөх сувд” мөсний баяр ирэх сарын 13-23-нд болно

15

“Хөх сувд-2025” олон улсын мөсний баяр 2025 оны хоёрдугаар сарын 13-23-ны хооронд Хатгал тосгоны Хүй толгойн урд “Хайчийн ам”-д болно хэмээн Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газраас мэдээллээ.
Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор жил бүр зохион байгуулдаг “Хөх сувд-2025” олон улсын мөсний баяр 24 дахь жилдээ ийнхүү болох гэж байна.
Зохион байгуулах ажлын хэсэг хуралдаж ажлын төлөвлөгөө, зохион байгуулах арга хэмжээнүүдийн талаар санал солилцжээ. “Хөх сувд-2025” олон улсын мөсний баярыг зохион байгуулах комиссын даргаар тус аймгийн Засаг даргын орлогч Ц.Гансүх ажиллаж байна.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khuvsgul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khuvsgul.nutag.mn