Дэлхийн хамгийн том мөсөн уул эрх чөлөөтэй болжээ
Дэлхийн хамгийн том A23a мөсөн уул далайн усны эргүүлгийн нөлөөнд хэдэн сарын турш байрандаа эргэлдэж байгаад дахин замдаа гарсан тухай Их Британийн Өмнөд туйл судлалын алба мэдээлжээ.
АНУ-ын Нью Йорк хотоос гурав дахин том, нэг их наяд тонн жинтэй мөсөн уул анх 1986 онд Өмнөд туйлын Филхнер мөсөн голоос тасарчээ. Улмаар эргээс хэдхэн км зайд гүехэн усанд сууснаар хайлах явц нь удааширсан байна. 2023 оны сүүлээр А23а мөсөн уул “түр зогсоолоосоо” гарч, Өмнөд туйлаас аажмаар холдож эхэлсэн бөгөөд төд удалгүй Өмнөд Оркней арлуулаас зүүн зүгт далайн усны урсгалаас үүдэлтэй Тейлорын багана хэмээх нэртэй эргүүлэг орчим гацсан байна. Долоо хоногийн өмнө мөсөн арал Тейлорын баганыг орхиж, аяллаа Өмнөд туйлын зүг үргэлжлүүлж байна.
Эрдэмтэд А23а мөсөн уулын аяллын ажиглалтаа үргэлжлүүлсээр байгаа бөгөөд ингэснээр мөсөн уул байгаль орчинд хэрхэн нөлөөлдөг болохыг судлах юм. Аварга мөсөн уулс их хэмжээн тэжээллэг бодис агуулдаг тул тэнгис, далайн усыг тэжээллэг бодисоор хангаж, үржил шимгүй ёроол орчмын экосистемийг цэцэглүүлдэг шидтэй.