Мөс цөмөрч, машинтайгаа живэн амиа алджээ

145

Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны Нисэх багийн ''Далайн хоолой'' гэдэг газарт суудлын автомашин мөс цөмөрч живсэн тухай дуудлагыг арванхоёрдугаар сарын 18-ны өдрийн 21:30 цагт Онцгой байдлын газарт ирүүлжээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын 69 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Э /28 настай, эрэгтэй/ нь “Харриер” загварын суудлын автомашинтай зорчиж яваад мөс цөмөрч живж нас барсан тул 22:32 цагт хоолойн эргээс 30 метр, 2 метрийн гүнээс цогцсыг гаргаж, Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khuvsgul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khuvsgul.nutag.mn