Таван өрхөд гэр олголоо

471
Хөвсгөл аймгийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга Л.Ганболд Улсын болон аймгийн Онцгой комисс, сумын Засаг даргын шийдвэрийн дагуу 5 өрхөд гэр олголоо. Аймгийн Онцгой комиссын шуурхай ажлын хэсэг орон нутагт ажиллах үеэр Тосонцэнгэл, Төмөрбулаг, Шинэ-Идэр, Цагаан-Уул, Баянзүрх зэрэг сумын зорилтот бүлгийн иргэдэд гэрийг гардуулан өглөө. Тухайн иргэд нь амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой, олон хүүхэдтэй өрх толгойлсон эхчүүд, байгалийн давагдашгүй хүчинд орон гэргүй болсон зэрэг төрийн дэмжлэг зайлшгүй шаардлагатай байгаа учраас Улсын онцгой комиссоос ийнхүү орон гэрийг олгож байгаа ажээ. Ийнхүү 5 өрх гэр бүл төр засгийн дэмжлэгээр өөрийн гэсэн орох оронтой болж байгаадаа талархаж буйгаа илэрхийлж байлаа.
 

Б.Гантуяаскачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khuvsgul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khuvsgul.nutag.mn