“11 аймгийн 52 суманд газар зүйн нэрийн тодруулалтын ажил явагдаж байна”

35

Газар зүйн нэр нь улсын тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдал, угсаатан зүй, түүх, соёл, эдийн засаг, газрын баялаг, хүн амын суурьшилтай салшгүй холбоотой улс, үндэстний үгсийн сангийн чухал бүрэлдэхүүн хэсэг, соёлын биет бус өвийн онцгой нэгэн төрөл зүйл юм.
Геодези, зураг зүйн тухай хууль 1997 онд батлагдаж, уг хуулийн 5.1.3 дахь заалтыг баримтлан УИХ-ын 2003 оны 42 дугаар тогтоолоор 214805 газар зүйн нэрийг баталжээ.
УИХ-ын 2003 оны 42 дугаар тогтоолын 2 дугаар заалтаар “Газар зүйн нэрийн жагсаалтыг тодотгож, УИХ-аар батлуулж байх”-ыг Монгол Улсын Засгийн газарт даалгасан.
Тэгвэл дээрх УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах асуудлын хүрээнд Газар зүйн нэрийн зөвлөл ажиллан, ээлжит хурлаа зохион байгууллаа.
Энэхүү хурлаар Газар зүйн нэрийн чиглэлээр 21 аймаг, нийслэлийн хэмжээнд хийж буй ажлын тайлан, 2022-2023 онд орон нутгийн төсвөөр гүйцэтгэсэн Дундговь аймгийн Хулд, Дорнод аймгийн Цагаан-Овоо, Дорноговь аймгийн 14 сум, нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн газар зүйн нэрийн тодруулалт, мэдээллийн сан бүрдүүлэх ажлын үр дүнтэй танилцан, холбогдох шийдвэрийг гаргалаа.
2019-2023 онд “Газар зүйн нэрийн тодруулалт, мэдээллийн сан бүрдүүлэх ажил”-ыг орон нутгийн төсвийн хөрөнгөөр 12 аймгийн 78 сум, нийслэлийн 1 дүүрэгт хийсэн бол 2024 онд 11 аймгийн 52 сум, нийслэлийн 4 дүүрэгт хийж байна.
Газар зүйн нэрийн зөвлөлийн хуралд танилцуулсан Дундговь аймгийн Хулд сум, Дорнод аймгийн Цагаан-Овоо сум, Дорноговь аймгийн 14 сум,нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн газар зүйн нэрийн тодруулалт, мэдээллийн сан бүрдүүлэх ажлын үр дүнг УИХ-ын тогтоолоор батлагдах газар зүйн нэрэнд үнэлэлт, дүгнэлт өгөх үүрэг бүхий Ажлын хэсгээс дүгнэлт гаргуулан 2024 оны 4 дүгээр улирлын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, хүлээлгэн өгөхийг гүйцэтгэгч байгуулагуудад үүрэг болголоо.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khuvsgul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khuvsgul.nutag.mn