Хөвсгөл нуурт 44 жилийн өмнө автомашин нь живэхэд амьд үлдсэн их эмч Л.Сэмжид орон нутагтаа аж төрж байна

73

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар Хөвсгөл нуурын эко системийг хамгаалах, нуурын ёроолын аюултай хог хаягдлыг цэвэрлэх, бохирдлыг бууруулах зорилгоор живсэн тээврийн хэрэгслийн байршлыг илрүүлж тогтоох, татан гаргах ажиллагаа үргэлжилж байна. Энэ хүрээнд 1980 оны дөрөвдүгээр сард Хөвсгөл нуурт живсэн 69 машиныг  татан гаргажээ. Тухайн үед Ханх суманд Урьдчилан сэргийлэх үзлэг хийгээд буцаж явсан эмнэлгийн багийнхан живсэн бөгөөд машин дотор 8 хүн явсны дөрөв нь амьд үлдэж, дөрөв нь машинтайгаа живсэн байна. Амьд үлдсэн хүмүүсийн нэг болох их эмч, өдгөө 83 настай Л.Сэмжид нь Хөвсгөл аймгийн Тариалан суманд үр хүүхэд, ач, зээ нарын хамт амьдарч байна. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khuvsgul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khuvsgul.nutag.mn