Хатгал-Алаг-Эрдэнэ чиглэлийн замд гурван гүүр сэтэрчээ

0

Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ, Хатгал чиглэлийн замд 11 газар зам давж их хэмжээний чулуу овоорсон, гурван гүүр сэтэрсэн байдалтай байна. Иймд тус замаар зорчихгүй байж, энэ чиглэлд хөдөлгөөн үйлдэхгүй байхыг онцгойлон анхаарууллаа. 
Онцгой байдлын газар, Авто зам хариуцагч "Хөвсгөл зам" ХХК газар дээр нь шуурхай ажиллаж, автогрейдерээр зорчих хэсэгт тогтсон лаг шаврыг цэвэрлэж, анхааруулах тэмдэг байрлуулан ажиллаж байна. Мөн борооны улмаас тус аймгийн Мөрөн сумын Сүхийн ам гэдэг газраас орж ирсэн их хэмжээний үерийн ус Нисэх багийн нутаг дэвсгэр рүү орж, айл өрх рүү орох эрсдэл үүсчээ. Тиймээс сумын Засаг даргын Тамгын газартай хамтран үерийн далангийн голдрилийг Дэлгэрмөрөн гол руу өөрчлөн ажиллаж, үерийн аманд байсан хоёр айлыг нүүх мэдэгдлийг дахин хүргүүлжээ.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khuvsgul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khuvsgul.nutag.mn