104 нэр дэвшигч дахин бүртгүүлэхээр СЕХ-нд ханджээ

221
 Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2-т “Нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан тохиолдолд санал авах өдрөөс 25-аас доошгүй хоногийн өмнө зөрчлийг арилгасны үндсэн дээр дахин бүртгүүлэхээр шаардагдах баримт бичгийг Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлж болно” гэж заасны дагуу Сонгуулийн ерөнхий хорооноос томилсон ажлын хэсэг 6 дугаар сарын 2-ны өдрийг дуустал нэр дэвшигчдийн баримт бичгийг хүлээн авлаа. 
Ажлын хэсэгт 16 нам, 2 эвслээс 101 нэр дэвшигч, 3 бие даан нэр дэвшүүлэгч, нийт 104 иргэн дахин бүртгүүлэхээр баримт бичгээ ирүүллээ. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд заасны дагуу Сонгуулийн ерөнхий хороо  6 дугаар сарын 10-ны өдрөөс өмнө нэр дэвшигчийг бүртгэх эсэх шийдвэр гаргана.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khuvsgul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khuvsgul.nutag.mn