ХӨВСГӨЛ: Зургаагаас дээш насны иргэдийн 95,5 хувь нь гар утас хэрэглэж байна

161


Хөвсгөл аймгийн 22 сум, 1 тосгон өндөр хурдны интернэтийн шилэн кабелийн сүлжээнд холбогдсон байна. Тус аймагт үүрэн утасны идэвхтэй хэрэглэгчийн тоо 176,954, интернэт хэрэглэгч 106,700 байна.  Аймгийн хэмжээнд хүн амын 6 болон түүнээс дээш насны иргэдийн 95,5 хувь нь гар утас хэрэглэгч, 76,3 хувь нь интернэт хэрэглэгч байна.
Хүн амын 42,3 хувь нь интернэтийг байнга хэрэглэдэг, 56,7 хувь нь шаардлагатай үедээ хэрэглэдэг байна. Төвд амьдардаг иргэдийн 72,4 хувь нь хөдөө орон нутагт амьдарч буй иргэдийн 48,9 хувь нь интернэт хэрэглэж буй талаар Хөвсгөл аймаг дахь Төрийн цахим үйлчилгээний хэлтсийн дарга Д.Сумаадагва мэдээллээ.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khuvsgul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khuvsgul.nutag.mn