ХӨВСГӨЛ: Завхан аймгийн 103 өрхийн 61 мянга гаруй толгой мал отроор иржээ

97


Завхан аймгийн Их-Уул, Тосонцэнгэл сумаас 103 өрхийн 284 малчин, 61213 толгой малтай Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ, Арбулаг, Бүрэнтогтох, Галт, Их-Уул, Тариалан, Тосонцэнгэл, Төмөрбулаг, Түнэл, Цагаан-Уул, Цэцэрлэг, Чандмань-Өндөр, Рашаант, Эрдэнэбулган сумуудад оторлож байна. Отроор ирсэн малчдыг бүртгэж шаардлагатай эрүүл мэндийн тусламж үйлчилгээг оторлож буй сумын Эрүүл мэндийн төвөөс үзүүлж байна.

Хөвсгөл  аймгийн 13 сумаас 513 өрхийн 585 малчин 156908 толгой мал өөрийн аймгийн Алаг-Эрдэнэ, Арбулаг, Бүрэнтогтох, Их-Уул, Тариалан, Тосонцэнгэл, Түнэл, Цагаан-Уул,  Чандмань-Өндөр, Рашаант, Эрдэнэбулган суманд отроор өвөлжиж байна.

Сум бүрд отрын штаб байгуулан отроор яваа малчдыг дайран өнгөрөхөд нь тосож авч халуун хоол цайгаар үйлчилж мэдээлэл, зөвлөмжийг өгч ажиллаж байна.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khuvsgul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khuvsgul.nutag.mn