Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын түүхт 100 жилийн ой 2024 онд болно

91
Сайн ноён Хан аймгийн Далай Чойнхор вангийн хошуу одоогийн Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын түүхт 100 жилийн ой ирэх 2024 онд тохиож байна. Түүхэн ой тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Улаанбаатар хот дахь Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын нутгийн зөвлөл санаачлан Сумын засаг даргын тамгын газартай хамтран Улаанбаатар хотод сурч, ажиллаж, амьдарч байгаа нутгийн иргэддээ зориулан "Хүн нутагтай нутаг сүлдтэй” шашин соёлын цэнгүүн үнэ төлбөргүй зохион байгуулах гэж байна.
Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын түүхт 100 жилийн ой  2024 онд болно
Шинэ-Идэр сумын Түүхэн товчоон:
1725 оны үеэс Сайн ноён хан аймгийн Далай Чойнхор вангийн хошууны харъяа Их баг
1923 онд Цэцэрлэг мандал уулын аймгийн Чандмань-Өлзийт далайн хошууны Их баг
1923 онд Их баг – ийг Цохиот сум
1924 онд Цохиот сумыг Цэцэрлэг мандал уулын аймгийн Чандмань-Өлзийт Далайн хошууны Чандмань сум.
1931 онд Архангай аймгийн Чандмань сум
1942 онд Хөвсгөл аймгийн Шинэ-Чандмань сум
1956 онд Хөвсгөл аймгийн Шинэ –Идэр сум болжээ.
Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын түүхт 100 жилийн ой  2024 онд болно
 Тус сум нь 1924 онд байгуулагдсан 205.4 мянган га нутаг дэвсгэртэй, далайн түвшнээс дээш дунджаар 1700-1900 м өргөгдсөн, сумын төв нь Улаанбаатар хотоос 795 км , аймгийн төвөөс 123 км зайтай. Аймгийнхаа Галт, Жаргалант, Бүрэнтогтох,Төмөрбулаг, Завхан аймгийн Их –Уул сумдтай хил залган оршдог. Булнай нуруу /2500 м/, Зөөлөн, Нүхт, Дашдэрчин уул /2554 м/ гэх мэт уулархаг нуруудтай. Нутгийн ихэнхийг нь Цагаан мөс, тээл,Тээлийн гол, Зүүн нуур,Шар хоолой, Зүүн хоолой Нүхт, Хөөнгө,Бүгсий, Бүгдгээний хөндий эзэлдэг.
Монгол улсын хөдөлмөрийн баатар Чойнорын Түчин, Базарын Ширэндэв, Дэчингүнсэн Туваанжав, Бираагийн Чимэд,                                     ,
Монгол улсын ардын  багш Бираагийн Чимэд, Жигжидийг Нямжав тэргүүтэй олон арван гавьяат эрдэмтдийн өлгий болсон нутаг.
Тус арга хэмжээ 2023 оны 12 дугаар сарын 07 буюу билгийн тооллын өвлийн эхэн сарын "Зулын 25”- ний билэгт сайн өдөр 15 цагаас Улаанбаатар театр-т болно.
Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын түүхт 100 жилийн ой  2024 онд болно
 
Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын түүхт 100 жилийн ой  2024 онд болно
 Шинийн саран дэлгэрсэн
Шинэ-Идэр нутаг минь
Сэрүүн сайхан хангайдаа
Шигтгээ мөнгөн дагина билээ
Хаа ч явсан нутаг амьтай халуун сэтгэлтэй зон олны минь үргэлжлэл Улаанбаатар хот дахь Шинэ-Идэрчүүд минь ээ.
Төрсөн нутгаасаа төрөн гарсан эрдэм төгөлдөр лам нар  буян хишгийн даллага уншин хамтаар буянаа хурааж, нутгийн зон олонтойгоо уулзан учирч сэтгэл дүүрэн жаргалыг хамтдаа мэдэрцгээе.
Мэдээллийг 88096786,88104359 утсаар авна уу
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khuvsgul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khuvsgul.nutag.mn