Хойд Солонгосоос Орост баллистик пуужин нийлүүлсэн гэв

188


Хойд Солонгосоос ОХУ-д нэг сая гаруй их бууны сум нийлүүлсэн гэх мэдээлэл гарсан. Тэгвэл их бууны сумнаас гадна ойрын тусгалтай баллистик пуужин болон зөөврийн зенитийн пуужинг ОХУ-д нийлүүлсэн байж болзошгүйг Өмнөд Солонгосын армийн өндөр албан тушаалтан хэлэв.  Өмнөд Солонгосын Штабын дарга нарын нэгдсэн хороо есдүгээр сард авсан хиймэл дагуулын зургуудад үндэслэн дээрх мэдэгдлийг хийжээ. Тодруулбал, Хойд Солонгосын зүүн хойд хэсэгт орших Ражин боомтоос Оросын Алс Дорнод дахь Владивосток руу 2000 орчим чингэлэг цэргийн техник, зэвсэг илгээсэн гэж үзэж байна. Энэ нь Цагаан ордноос аравдугаар сарын 13-нд мэдээлсэн 1000 чингэлэгтэй харьцуулахад эрс өссөн үзүүлэлт юм. 

Хойд Солонгосоос нийлүүлсэн бусад зэвсэгт Т цувралын танкийн сум, танк эсэргүүцэгч пуужин, пуужин харвагч, винтов, пулемёт багтсан байж магадгүй.  Хойд Солонгосын хөлөг онгоцууд 8-9-р сарын хооронд долоо хоногт нэг удаа Орос руу зорчжээ. Гэвч аравдугаар сар гарсаар 3-4 хоног тутамд 3-4 хөлөг онгоц Оросыг зорих болсон байна. Чингэлэгүүд нь зургаан метр урт, 2.5 метр өргөнтэй байсныг мөн Штабын дарга нарын нэгдсэн хороо мэдээллээ. Дээрх тусламжийн хариуд ОХУ-аас Хойд Солонгост технологийн дэмжлэг үзүүлэх асуудал Ким Жон Уны айлчлалын үеэр яригдсан. Тодруулбал, Хойд Солонгосын цэргийн хиймэл дагуул, цөмийн зэвсэг, мөн сөнөөгч онгоц, агаарын довтолгооноос хамгаалах системд ОХУ тусламж үзүүлж магадгүй юм. Гэхдээ зэвсэг, технологи гэхээсээ илүү эхний ээлжинд ирэх өвлийн бэлтгэлд зориулж хоол хүнс, түлш Оросоос авч магадгүй байна. Цаашилбал, хамтарсан бэлтгэл сургуулилалт хийх талаар хэлэлцэх төлөвтэй байна. 

Эх сурвалж: YONHAP
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khuvsgul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khuvsgul.nutag.mn