Хөвсгөл: Соёлын өвийг хамгаалуулахаар 80 гаруй малчинтай гэрээ байгуулжээ
Тус хөтөлбөрийн хүрээнд соёлын өвийг хамгаалуулахаар 80 гаруй малчинтай гуравласан гэрээ байгуулан хамтран ажиллаж байна.
Гэрээнд түүх соёлын дурсгалын бүрэн бүтэн байдлыг алдагдуулахгүй байж хамгаалах, сэжиг бүхий этгээд ухах, хэмжих, эргэж тойрох зэрэг ямар нэгэн зөрчил илэрвэл холбогдох байгууллагуудад яаралтай мэдээлэх үүргийг тусгажээ.