С.Шойгу: Украины батлан хамгаалах нөөц шавхагдаж байгаа...

229

2023 оны наймдугаар сарын 15-16нд Москвагийн ойролцоо Кубинка хотын Патриот төвд явагдаж буй Москвагийн Олон улсын аюулгүй байдлын XI бага хуралд дэлхийн 76 орны 800 орчим төлөөлөгчид оролцож, В.Путин, С.Шойгу, С.Лавров болон Хятадын Батлан хамгаалахын сайд Л.Шанфу, Беларусын Батлан хамгаалахын сайд В.Хренин нар үг хэлж, илтгэл тавилаа.
Дэлхийн улс орнуудын цэрэг-улс төрийн харилцаа холбоог бэхжүүлэх, шинэ сорилт, аюул заналхийллийг даван туулах хамтарсан арга замыг эрэлхийлэх үндсэн зорилготой Москвагийн Олон улсын аюулгүй байдлын бага хурлыг ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас жил бүр зохион байгуулдаг уламжлалтай бөгөөд энэ удаагийн XI бага хурал нь “Арми-2023 цэрэг-техникийн форум”-тай нэг дор хамт зохиогдож байгаагаараа онцлог юм.
 
сонин mn
 
XI бага хурлын зорилго нь шинэ бодит байдалд бүтээлч хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар санал солилцох, дэлхийн болон бүс нутгийн тогтвортой байдлын асуудлууд, түүнчлэн Ази, Африк, Ойрх Дорнод, Латин Америк, Европын аюулгүй байдлын олон талт асуудлыг хэлэлцэх явдал юм.
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Москвагийн Олон улсын аюулгүй байдлын XI бага хуралд хандан хэлсэн үгэндээ, олон туйлт ертөнц бүрэлдэн бий болж байгаа нөхцөлд аюулгүй байдлын асуудлаар нээлттэй хэлэлцүүлэг хийж, ирээдүйг хамтдаа, тэгш нөхцөлөөр бий болгох шаардлагатайг онцолж байна.
Улс төр, эдийн засгийн шинэ төвүүд нь дэлхийн тогтвортой, дэвшилтэт хөгжил, нийгэм, эдийн засаг, технологи, байгаль орчны асуудлыг шударга, хамгийн чухал нь бодитой шийдвэрлэх, олон сая хүний амьдралын чанар, сайн сайхан байдлыг дээшлүүлэх чухал үндэс суурь болж чадна гэдгийг Ерөнхийлөгч В.Путин тэмдэглэж байна. 
 
ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.Лавров бага хуралд: “НҮБ санаачилга гаргаж, терроризмын эсрэг ямар ч давхар стандартгүйгээр хүчин чармайлтаа эрчимжүүлэх ёстой. Дэлхийн аюулгүй байдалд тулгарч буй сорилтуудын дунд цэргийн биологийн хөтөлбөрийн асуудал чухлаар тавигдаж байна. Биологийн зэвсгийг хориглох конвенцийг бэхжүүлэх, хяналтын ил тод механизмыг бий болгох шаардлагатай байна” хэмээн мэдэгдлээ.
 
ОХУ-ын Батлан хамгаалахын сайд С.Шойгу бага хурал дээр, Оросын цэргийн тусгай ажиллагааны эсрэг Украины батлан хамгаалах нөөц шавхагдаж, НАТО-ын тусламж дэмжлэг, байлдааны стандарт бүтэлгүйтэж байгааг дурдлаа.
Хятадын Батлан хамгаалахын сайд Л.Шанфу хэлсэн үгэндээ,  Хятад улсын дарга Ши Жиньпины дэвшүүлсэн “Дэлхийн аюулгүй байдлын санаачилга”-ын агуулга, Хятадын армийн дэлхийн аюулгүй байдлыг хангахад оруулах хувь нэмэр,  Тайваний асуудал зэргийг тусгажээ.   Хурлын үеэр Л.Шанфу сайд ОХУ-ын Батлан хамгаалахын сайд С.Шойгутай хэлэлцээ хийж, хоёр орны харилцаа, зэвсэгт хүчин, арми хоорондын хамтын ажиллагааны талаар санал солилцож, Иран, Саудын Араб, Казахстан, Вьетнам болон бусад орны батлан хамгаалах болон цэргийн төлөөлөлтэй хоёр талын уулзалт хийлээ.
 
Москвагийн бага хурлын дараагаар Хятадын Батлан хамгаалахын сайд Л.Шанфу Беларусь улсад наймдугаар сарын 16-наас албан ёсны айлчлал хийж байна.
 
 
Стратеги судалгааны хүрээлэн бэлтгэв
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khuvsgul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khuvsgul.nutag.mn