ХААН Банкны нэрэмжит шинэ оюутны тэтгэлэгт хөтөлбөрийн эзэд тодорлоо

0
ХААН Банкны тогтвортой хөгжил, компанийн нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч ХААН Банк сангаас “Шинэ оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-өө 17 дахь жилдээ зарлан, амьдралынхаа шинэ хуудсыг эхлүүлэх гэж буй ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн 60 сурагч сургалтын төлбөрийн тэтгэлэг хөтөлбөрт шалгарлаа.
 
 
Тогтвортой хөгжлийн 4-р зорилго болох “Чанартай боловсролыг дэмжих” чиглэлийн хүрээнд жил бүр зохион байгуулдаг уг хөтөлбөрийг уламжлал ёсоор Монгол Улсын 21 аймаг, Замын-Үүд, Зүүнхараа сум болон Улаанбаатар хотын Багануур дүүргийн сурагчдын дунд зарласнаас нийт 400 орчим сурагч материалаа ирүүлэн идэвхтэй оролцлоо.
 
Сонгон шалгаруулалтыг ХААН Банкны төлөөлөл, аймаг орон нутгийн хөндлөнгийн шүүгчдийн баг бүрэлдэхүүн орон нутагт болон Улаанбаатар хотод тус тус 2 үе шаттайгаар явуулсны үр дүнд ерөнхий боловсролын сургуульд суралцах хугацаандаа гаргасан амжилт, голч дүн, нийгмийн идэвх, эсээ бичлэг зэрэг голлох үзүүлэлтүүдээр үе тэнгийнхнээ онцгойлон манлайлсан тэтгэлгийн эздийг шалгарууллаа.
 
ХААН Банк өнгөрсөн хугацаанд нийт 2000 гаруй оюутанд тэтгэлэг олгож, 2 гаруй тэрбум төгрөгийн оюуны хөрөнгө оруулалт хийгээд байна.
 
Эрдэм мэдлэг, идэвх оролцоогоороо бусдыгаа манлайлж, 2023-2024 оны хичээлийн жилд “ХААН Банкны нэрэмжит шинэ оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-т шалгарсан шилдэг 60 оюутны нэрстэй ЭНД дарж танилцана уу.
 
Тэтгэлэгт шалгарсан шилдэг оюутнууддаа баяр хүргэж, ирээдүйн амьдрал, мэргэжлийн замналын гараанд нь өндөр амжилт хүсье!
 
Хамтын өсөлт төгөлдөр – ХААН Банк
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khuvsgul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khuvsgul.nutag.mn