Ж.Питер Морроугийн нэрэмжит ХААН Банкны олимпиадыг 10 дахь жилдээ зарлалаа

0

ХААН Банкнаас банк, санхүүгийн чиглэлээр 3, 4-р курст суралцаж буй  оюутнуудын бүтээлч сэтгэлгээ, онолын болон  мэргэжлийн мэдлэг ур чадварыг нээн илрүүлэх, сурч мэдсэнээ үнэлэн дүгнэж, багаараа нэгдэн өөрсдийгөө сорих боломж олгох зорилгоор Ж.Питер Морроугийн нэрэмжит олимпиадыг 2012 оноос жил бүр уламжлал болгон зохион байгуулж ирсэн.
Ковидын улмаас 2021 онд завсарлаж, өдгөө 10 дахь жилдээ зарлаад буй тус олимпиадын бүртгэл 5-р сарын 1-нийг хүртэл үргэлжлэх бөгөөд нэг сургуулиас хоёр хүртэлх баг, баг тус бүр тав хүртэлх хүний бүрэлдэхүүнтэйгээр оролцох боломжтой. Харин хөдөө орон нутагт салбартай сургуулиудын хувьд орон нутгийн нэг баг нэмж оролцуулж болно. Олимпиад 5-р сарын 9-12-ны өдрүүдэд болж, уламжлал ёсоор ганцаарчилсан болон багийн төрөлд оюутнууд өрсөлдөх төдийгүй ганцаарчилсан төрөлд зөвхөн багийн гишүүдээс оролцох ёстойг зохион байгуулагчид сануулж байна.
Олимпиадын багийн төрөлд хоёр багийг шилдгээр тодруулах бөгөөд тэргүүн байр эзэлсэн баг цом, өргөмжлөл, 2 сая төгрөг, дэд байр эзэлсэн баг цом, өргөмжлөл, 1.5 сая төгрөгийн шагналтай. Харин ганцаарчилсан төрөлд эхний гурван байрын эзэд тус бүр өргөмжлөл, мөнгөн шагнал хүртэх юм. Мөн түүнчлэн уламжлал ёсоор эхний таван байранд шалгарсан оюутнуудыг ХААН Банканд ажилд орох урилга (3-р курсийн оюутны хувьд ажилд орох урилга нь нэг жилийн хугацаанд хадгалагдана) хүлээж байна. Мөн багийн болон хувийн дүнгээр тэргүүлсэн сургууль шилжин явах цомын эзэн болно.
Ж.Питер Морроугийн нэрэмжит ХААН Банкны олимпиадад оролцохыг хүссэн багууд доорх материалыг бүрдүүлэн tsetsegdelger.e@khanbank.com цахим хаяг руу ирүүлнэ. Үүнд,
  • Иргэний үнэмлэх
  • Оюутны үнэмлэх
  • Багийн бүх гишүүдийг багтаасан сургуулийн тодорхойлолт байна.
Бүртгэл ирүүлсэн цахим шуудан руу бид техникийн зөвлөлгөөнд онлайнаар холбогдох линк  хүргүүлнэ. Дутуу материалтай баг болон оюутнуудыг бүртгэхгүй болохыг анхааруулж байна.
Ирээдүйн банк, санхүүгийн салбарт манлайлах мэргэжилтэн та 6500 гаруй ажилтантай Монгол Улсын хамгийн том банк болох ХААН Банкнаас ажлын гараагаа эхлэхийг хүсэж байвал, өөрийгөө сорьж, мэдлэг оюунаа уралдуулахыг хүсвэл энэхүү олимпиадаас бүү хоцроорой.
Олимпиадын удирдамж, дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНД дарж танилцана уу.
Хамтдаа мэдлэгээ өсгөе – ХААН Банк
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khuvsgul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khuvsgul.nutag.mn