ХӨВСГӨЛ: Гамшгаас хамгаалах команд штабын сургуульд 520 удирдах бүрэлдэхүүн хамрагдлаа

251


Монгол Улсын Шадар сайдтай Хөвсгөл аймгийн Засаг даргын байгуулсан гэрээний хэрэгжилтийг хангуулах хүрээнд Онцгой байдлын ерөнхий газраас тус аймагт Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийг энэ сарын 14-15-ны өдрүүдэд зохион байгууллаа.

“Газар хөдлөлтийн гамшгийн үеийн  хариу арга хэмжээ, удирдлагын харилцан ажиллагаа” сэдвийн  хүрээнд газар хөдлөлтийн нөхцөл байдлыг үнэлэх дадлага сургуулиар “Ослын үеийн удирдлагын систем”-ийг туршиж, болзошгүй гамшиг, ослын үед үүрэг гүйцэтгэх бэлтгэл, бэлэн байдлаа хангаж, салбар бүрийнхээ асуудлыг тодорхойлон, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээнд үндэслэн аймгийн гамшгаас хамгаалах төлөвлөгөөг тодотголоо. 
Дадлага сургуульд аймгийн Онцгой комисс, гамшгаас хамгаалах орон нутгийн 12 алба, 10 мэргэжлийн анги, Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүргийн 5 байгууллага, 23 сум, 1 тосгоны Засаг дарга, Тамгын газрын дарга ерөнхий болон тусгай зориулалтын мэргэжлийн ангийн 520 орчим  удирдах бүрэлдэхүүн танхим болон цахимаар оролцож, гамшгийн үед ажиллах ур чадвар, харилцан хамтын ажиллагаагаа нэмэгдүүлсэн юм.
Сургуулийн удирдагч, ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр дадлага сургуулийг цахимаар удирдан, мэргэжил аргазүйн зөвлөгөө өгч ажиллалаа.

Тус аймагт зохион байгуулсан Гамшгаас хамгаалах команд штабын сургуульд аймгийн Засаг дарга, Онцгой комисс, орон нутгийн гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн болон орон нутгийн удирдлагууд,  идэвх санаачилгатай оролцож, ажилласныг онцлон дадлага сургуулийг 92.8 буюу “А” үнэлгээтэй дүгнэлээ.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khuvsgul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khuvsgul.nutag.mn