Хүүхдийн мөнгөнд хамрагдсан эсэхийг мессэжээр илгээж эхэллээ
2023 онд хүүхдийн мөнгийг нийт хүүхдийн 91%-д буюу 1,139.2 мянган хүүхдэд 100 мянган төгрөгөөр үргэлжлүүлэн олгохоор хуульчилсан. Иргэд хүүхдийн мөнгөн тэтгэмжид хамрагдахдаа ямар нэгэн хүсэлт гаргах шаардлагагүй хэмээн ХНХЯ-наас мэдээлсэн.
Учир нь төрийн байгууллагын мэдээлэлд суурилан өрхийн амьжиргааг үнэлж хүүхдийн мөнгөн тэтгэмжид хамрагдах хүүхдийг тодорхойлох юм. Харин хүүхдийн мөнгөнд хамрагдсан эсэхээ өнөөдрөөс /2023.01.16/ эхлэн ehalamj, Е-Моngolia систем, эсвэл сум, хорооны нийгмийн ажилтанд хандан шалгуулахыг зөвлөсөн. Мөн өчигдрөөс эхлэн эл үйлчилгээг үргэлжлүүлэн авах боломжтой гэсэн мессэжийг иргэдийн гар утасны дугаараар илгээж эхэллээ.