ХӨВСГӨЛ: Байшинд гарсан галыг бүрэн унтраажээ
Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газарт өчигдөр /2023.01.02/ ирсэн "Мөрөн сумын Баян багт /14/ байшин шатаж байна" гэх дуудлагаар Гал түймэр унтраах, аврах 27 дугаар ангийн найман алба хаагч, хоёр автомашинтайгаар ажиллаж бүрэн унтраасан байна.
Иргэд галын аюулгүй байдлаа хангаагүй, хайхрамж болгоомжгүй үйлдлээсээ өөрийн болон бусдын өмч хөрөнгөнд хохирол учруулж байгаатай холбоотойгоор аймгийн Онцгой байдлын газраас дараах зөвлөмжийг гаргажээ.
ЗӨВЛӨМЖ:
- Яндангийн цонолт, халалтаас хамгаалах
- Үнс нурмаа ил задгай асгахгүй байх
- Гэмтэлтэй цахилгаан хэрэгслийг ашиглахгүй байх
- Гэр орондоо бензин болон бусад шатах, тослох материал хадгалахгүй байх
- Хийн зуухны аюулгүй хэрэглээг хангах,ахуйн газаар гал асаахгүй байх
- Гэр орондоо утаа мэдрэгч суурилуулж, гал унтраагуур байрлуулах
- Бага насны хүүхэд хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг харгалзах хүнгүйгээр орхихгүй байх