ХӨВСГӨЛ: Иргэд ихэвчлэн хөдөлмөр эрхлэхээр шилжин суурьшиж байна

245


НҮБ-ын Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага "Оюуны чадамж хөгжил" төрийн бус байгууллагатай  хамтран Хөвсгөл аймагт дотоодын шилжин суурьшигчдад үзүүлэх үйлчилгээг сайжруулах төсөл хэрэгжүүлж байна.
Төслийн хүрээнд Улаанбаатар хот болон суурин газар, хөдөө сумдаас Мөрөн суманд шилжин ирж буй шилжин суурьшигчдын судалгааг гаргасан байна. Судалгаанаас үзэхэд нийт 176 өрхийн 353 иргэн Мөрөн суманд шилжин ирснээс 236  нь байнгын, 117 иргэн түр оршин суугч байгаа бөгөөд ихэвчлэн ажил хөдөлмөр эрхлэхээр шилжин ирсэн байна.
Төслийн хүрээнд шилжин суурьшигчдын өмнө тулгамддаг түрээсийн байр, хөдөлмөр эрхлэлт зэрэгт анхаарч ажлын байранд зуучлан ажиллаж байна. Шилжин ирж буй иргэдийн дунд Политехник коллежид суралцаж буй оюутнууд 117 байна. Ажлын байранд зуучлах төсөлд хамрагдсан 50 шилжин суурьшигчдын 30 нь Политехник коллежид суралцаж буй залуус байгаа бөгөөд байнгын ажлын байранд зуучлахаар ажиллаж байгаа ажээ.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khuvsgul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khuvsgul.nutag.mn