ХӨВСГӨЛ: “Хайрын булингар” жүжгээр намар цагийн уран бүтээлийн нээлтээ хийлээ
Хөвсгөл аймгийн Хөгжимт драмын театрын уран бүтээлчид зохиолч, найруулагч Ц.Ням-Осорын бүтээл “Хайрын булингар” эмгэнэлт драмын жүжгээр намар цагийн уран бүтээлийн нээлтээ хийлээ.
Сүүлийн үед хүн бүр угийн бичгийг хөтлөөгүйн улмаас ураг төрлөө таньж мэдэхгүй дотносох, гэр бүл болсны улмаас цус ойртох эмгэнэлт байдал гарч буй учраас драмын уран бүтээлчид тус жүжгийг сонгосон байна.
Жүжгээр иргэдийг угийн бичиг хөтөлж ураг төрлөө мэдэлцэх нь хамгийн чухал гэдгийг жүжиг үзсэн иргэдэд ойлгуулахыг зорьж байгаа ажээ.