ХӨВСГӨЛ: Хөвсгөл аймагт 5877005 толгой мал өвөлжинө
Хөвсгөл аймагт 5877005 толгой мал өвөлжинө. Өөрийн аймгийн бусад сумын нутагт 196 өрхийн 74,3 мянган толгой мал, хилийн зурвас бүс нутагт 109 өрхийн 21,9 мянган толгой мал, Улсын тусгай хамгаалалттай бүс нутагт 255 өрхийн 62,2 мянган толгой мал өвөлжих урьдчилсан мэдээтэй байна. Энэ зун Алаг-Эрдэнэ, Баянзүрх, Их-Уул, Түнэл, Ханх, Рашаант, Цагаан-Уул, Цэцэрлэг, Рэнчинлхүмбэ, Шинэ-Идэр, Бүрэнтогтох зэрэг суманд хадлангийн гарц муу, бусад суманд дунд зэргийн түвшинд ургасан байна. Цаг уурын байгууллагын урьдчилсан мэдээллээр ирэх өвөл цас их орж, хүйтэн байх төлөвтэй байгаа учраас малчин мал бүхий иргэдийг хөгшин малаа зах зээлд борлуулахыг холбогдох байгууллагаас зөвлөж байна.
Аймгийн хэмжээнд дотоодын хэрэгцээнд буюу хүнсэнд 348,7 мянган толгой мал, зах зээлд 1466,5 мянган толгой мал борлуулах төлөвлөгөөтэй байна гэдгийг Хүнс хөдөө аж ахуйн газраас мэдээллээ.