ХӨВСГӨЛ: Төөрсөн эмэгтэйг эсэн мэнд олжээ
Хөвсгөл аймгийн Тариалан сумын Давааны-Ар багийн Орой цагааны нарийн хошуут гэдэг газар аймгийн төвөөс зүүн хойд зүгт 222 км-т, сумын төвөөс хойд зүгт 62 км-т иргэн А энэ сарын 17-ны өдөр самар түүж яваад сураггүй алга болсон. Тус аймгийн Онцгой байдлын газрын Тариалан сум дахь Гал түймэр унтраах, аврах 46 дугаар ангийн алба хаагчид тус сумын харьяат иргэн 34 настай, эмэгтэйг эрэн хайх ажиллагааг зохион байгуулахаар өчигдөр Орой цагааны нарийн хошуут гэдэг газар хүрэлцэн очиход тухайн иргэнийг ар гэрийнх нь Дэлүү-Овоо гэдэг газраас эсэн мэнд олсон байжээ.
Иймээс иргэдийг самар жимс түүхээр явахдаа ганц нэгээр салж явахгүй байх, түлсэн гал үнс нурмаа сайн унтраах хэрэгтэйг Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.