ХӨВСГӨЛ: Улаан-Уул сумын Соёо араг гэдэг газар 3,5 магнитудын хүчтэй газар хөдлөв

416


Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Мунгараг баг Соёо араг гэдэг газар  аймгийн төвөөс баруун хойд зүгт 189 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 25 км-т энэ сарын 8-ны  21 цаг 02 минутад 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болов.
Аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус багийн болон Мунгараг багийн Засаг дарга нараас тодруулахад чичирхийлэл мэдрэгдээгүй. Учирсан хохирол байхгүй гэж мэдэгдэв. Хөвсгөл аймагт он гарсаар 3,5 магнитудаас дээш 21 удаа газар хөдлөлт бүртгэгдсэн байна.
Тус аймгийн Цагаанннуур, Хатгалын өргөн зурвасын газар хөдлөлтийн станцад 2022 оны хагас жилийн байдлаар 0,1 магнитудаас дээш 8834 газар хөдлөлт бүртгэгдсэн гэж Одон орон геофизикийн хүрээлэнгийн Хатгал дахь салбарын эрхлэгч Ц.Даваадалай мэдээллээ.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khuvsgul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khuvsgul.nutag.mn