“Rio Tinto”, “Turquoise Hill” зарчмын тохиролцоонд хүрчээ

245

“Rio Tinto” групп “Turquoise Hill Resources” компанийн үлдсэн 49 орчим хувийн хувьцааг нэгж бүрийг нь 43 канад доллароор худалдан авах зарчмын тохиролцоонд хүрчээ. Тодруулбал, “Turquoise Hill” компанийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс байгуулсан хөндлөнгийн Тусгай хороо санал нэгтэйгээр дэмжсэн бөгөөд компанийн 49 хувийн хувьцааг 3.3 тэрбум орчим ам.доллараар үнэлсэн байна.


“Turquoise Hill”-ийн нэгж хувьцааг 43 канад доллароор худалдан авах санал нь компанийн үлдсэн хувьцааг худалдан авах санал гаргах өдрөөс нэг хоногийн өмнөх өдрийн /2022 оны гуравдугаар сарын 11/ханшаас/25.68 канад доллар/67 хувиар, Монголын Засгийн газар, “Turquoise Hill”,“Rio Tinto” Оюу толгойн гүний уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлэхээс нэг хоногийн өмнөх өдрийн /2022 оны нэгдүгээр сарын 24/ханшаас/19.12 канад доллар/125 хувиар өндөр үнэлгээ юм.


Ингэснээр “Turquoise Hill” компанийн хувьцаа эзэмшигчдийн дунд санал хураалт явуулахаар болж байгаа бөгөөд дээрх саналыг батлахад хувьцаа эзэмшигчдийн олонхын санал шаардлагатай юм. Тускомпанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг 2022 оныдөрөвдүгээр улиралдхийх төлөвтэй байна.


“Rio Tinto” компанийнгүйцэтгэх захирал Якоб Стаусхольм хэлэхдээ,“Rio Tinto” Монгол Улсын Засгийн газартай шууд түншлэнажиллахад ач холбогдол өгч байгааг тодотгоод,энэхүүхэлцэлньгүнийуурхайн үйл ажиллагааг эхлүүлээд удаагүй байгаа энэ үед компанийнзасаглалыг хялбаршуулан, үр ашгийг дээшлүүлэх,улмаарОюутолгойтөсөлурт хугацаанд амжилттай хэрэгжих санхүүжилтийн баталгааг бий болгоно” гэв.


“Rio Tinto”-гийнЗэсийнгруппийн гүйцэтгэх захиралБ.Болдын хувьд,“Энэхүү хэлцэл нь Оюутолгойнэзэмшлийнбүтцийг хялбаршуулахын сацуу “Rio Tinto”компанийгбүх оролцогч талуудад урт хугацааныөгөөжийгбий болгохын тулд “Эрдэнэс Оюутолгой” болон Монгол Улсын Засгийн газартай шууд хамтран ажиллахадтүлхүү анхаарахболомжийг бүрдүүлж байна” гэж мэдэгджээ.

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khuvsgul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khuvsgul.nutag.mn