Увс аймагт тусгаарлагдаад буй Англи эрийн хариу халдваргүй гэж гарчээ Нийгэм 2020/03/13 10:59 611 Хуваалцах Шинэ коронавирусын халдвар авсан нь тогтоогдсон Францын иргэнтэй хавьтсан иргэдээс авсан шинжилгээний хариу гарсаар байна. Түүнтэй хамт онгоцоор ирсэн эдүгээ Увс аймгийн Бөхмөрөн сумын Ямаатын аманд тусгаарлагдаад буй Англи Улсын иргэнээс авсан сорьцыг өчигдөр 17:00 цагт ХӨСҮТ-д хүлээн авч лабораторид шилжүүлэн авчирсан билээ. Тэгвэл түүний хариу сөрөг буюу халдваргүй гэж гарчээ.Э.МягмарЭх сурвалж: sonin.mn скачать dle 12.0 611 Хуваалцах Facebook Twitter