Хөвсгөл аймгийн иргэд түр ажлын байртай боллоо

441

БОАЖЯ болон Азийн хөгжлийн банкнаас хэрэгжүүлж буй Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төслийн хүрээнд Хөвсгөл аймгийн Хатгал тосгон, Ханх сумын нутаг дэвсгэр дэх хогийн цэг байгаа газрыг ашиглан хатуу хог хаягдлын хоёрдугаар зэрэглэлийн ландфилл байгууламж барих ажлыг төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлэн ажиллаж байна. Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төслөөр дээрх хоёр суманд хэрэгжих хатуу хог хаягдлын ландфилл байгууламж ашиглалтад орсноор байнгын ажлын байр 10 орчим бий болох ба нийт төслийн барилгын ажлын явцад орон нутагт 350 гаруй ажлын байр бий болох тооцоотой байна.
            Хөвсгөл аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газартай хамтран Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн 2022 оны хоёрдугаар сарын 11-ний өдрийн нэгдүгээр  тогтоолоор батлагдсан “Ногоон ажлын байр хөтөлбөр” болон төсөл хэрэгжүүлэгч нэгжийн зүгээс ландфилл байгууламж барихтай холбоотой бэлтгэл ажлын хүрээнд Хатгал тосгоны Харгана хогийн цэгийн дахиврыг ангилах ялгах ажилд орон нутгийн 21 ажил хайгч иргэнийг түр ажлын байраар хангаж ажиллаа. 2022 оны зургадугаар сарын 23-наас долдугаар сарын 03-ныг хүртэл 10 хоногийн хугацаатай түр ажлын байранд ажилласан 21 иргэн орон нутгийн “Хүн байгаль” бүлгэмийн гишүүдтэй хамтран ажилласан ба Хатгал тосгоноос таван км зайд байрлах “Харгана” хогийн цэгт хуримтлагдсан хур хогноос лааз, хуванцар сав зэрэг дахиврыг ангилан ялгаж, түүвэрлэсэн ба  хуванцар савуудыг преслэгч машинаар преслэн Мөрөн сум руу ачуулж, тус хогийн цэгийг цэвэрлэн, талбайг чөлөөлж, нөхөн сэргээх бэлтгэлийг бүрэн хангаж ажиллав.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khuvsgul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khuvsgul.nutag.mn