Хөвсгөл аймагт төл бойжилт 98 хувьтай байна
Хөвсгөл аймагт 2632722 толгой хээлтэгч мал төллөхөөс нийт 1525097 толгой мал төллөж үүнээс ингэ 132, гүү 34605, үнээ 84174, эм хонь 847347 , эм ямаа 558839 төллөсөн байна. Хээл хаясан хээлтэгч нийт 2953 толгой, гүү 73, үнээ 237, эм хонь 1041, эм ямаа 1602 толгой байна. Аймгийн хэмжээнд мал төллөлт 63.2 хувьтай, төл бойжилт 98 хувьтай байна. Мал төллөлтийн хувь хамгийн өндөр байгаа Мөрөн 90,7 хувь, Цагаан-уул 90,2 хувь, Цэцэрлэг 80,9 хувьтай байгаа аж. Мөн том малын зүй бус хорогдол 44,8 хувиар буурсан байна гэж Хөвсгөл аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газраас мэдээллээ.