Иргэд төрийн ордонтой танилцахдаа чөлөөт хувцастай орж болдог болох нь ээ

400

Сүүлийн өдрүүдэд цахим сүлжээгээр Чингэлтэй дүүргийн нэгэн сургуулийн сурагчид төрийн ордонтой танилцах үеэр “хувцасны шаардлага хангахгүй” гэсэн шалтгаанаар нэгэн сурагчийг төрийн ордонд нэвтрүүлээгүй талаар мэдээлэл гарч, олон нийтийн анхаарлыг татсан билээ.
 
Тэгвэл УИХ-ын гишүүн Д.Цогтбаатарын санаачилгаар иргэд төрийн ордонтой танилцах журмын хувцаслалтын шаардлагыг хөнгөвчлөх саналыг холбогдох байгууллагуудад хүргүүлсэн байна. Уг саналыг УИХ-ын 9 гишүүн дэмжиж, гарын үсэг зурсан бөгөөд Ерөнхийлөгчийн тамгын газар, Улсын их хурлын тамгын газар, Засгийн газар, Тагнуулын ерөнхий газрын удирдлагууд Төрийн ордны тухай хуулийг үндэслэн гаргасан хамтарсан журманд өөрчлөлт оруулах аж. Саналын дагуу Улсын их хурлын дарга Г.Занданшатар холбогдох албан тушаалтнуудад үүрэг өгсөн байна.
 
Д.Цогтбаатар гишүүн энэ талаар цахим хуудастаа “Төр иргэнээ өмссөн хувцсаар нь гадуурхаж болохгүй. Саналыг маань дэмжсэн гишүүддээ баярлалаа.” хэмээн нийтэлж, бусад орнуудын төрийн ордонтой иргэд нь хэрхэн танилцдаг жишээг дурьдаж ээ.
 
Б.Энхболд


скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khuvsgul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khuvsgul.nutag.mn