Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Дотуур байрын барилгад 643.0 сая төгрөгийн их засвар хийгдэхээр боллоо

392

Япон Улсын Засгийн газрын Өвсний үндэс хөтөлбөрийн “Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж” төсөлтэй хамтран ажиллах хүсэлт гаргасны дагуу Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бүрэн эрхт элчин сайд Х.Кобаяши, Хөвсгөл аймгийн Засаг дарга Ш.Идэрбаясгалан нар төслийн гэрээнд гарын үсэг зурлаа.
Тус төслийн буцалтгүй тусламжаар Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Дотуур байрын барилгад 643.0 сая төгрөгийн их засвар хийгдэхээр боллоо. Тус дотуур байр нь хуучирч муудсаны улмаас тэнд амьдардаг 170 хүүхэд, байнга ажилладаг 11 багш, ажилчдын эрүүл мэнд, ажиллаж, амьдрах эрсдэлтэй орчин үүссэн байсныг Өвсний үндэс хөтөлбөрийн ажлын хэсэг газар дээр нь очиж танилцсан юм.
Энэ удаагийн төсөл нь өвсний үндэс хөтөлбөрийн буцалтгүй тусламжийн 581 дэх, Хөвсгөл аймагт хэрэгжих 25 дахь төсөл болж байна. Тухайн орон нутгийн иргэд, хүүхдүүдийн эрэлт хэрэгцээнд тулгуурлаж хэрэгжүүлж байгаа энэхүү төслийн үр ашгийг хөдөөгийн иргэд шууд хүртэх давуу талтай. Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бүрэн эрхт элчин сайд Х.Кобаяши танд талархал илэрхийлье.
277107194_520754466077360_1890720444990050701_n Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Дотуур байрын барилгад 643.0 сая төгрөгийн их засвар хийгдэхээр боллоо

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khuvsgul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khuvsgul.nutag.mn