Халдвар эрс нэмэгдэж 146 тохиолдол бүртгэгдлээ
Хөвсгөл аймагт коронавируст халдварын тохиолдол эрс нэмэгдсэн байна. Сүүлийн 24 цагт 146 тохиолдол шинээр бүртгэгдэж, нийт халдварын тоо 21223 болсон байна. Өнөөдрийн байдлаар аймгийн Нэгдсэн эмнэлэгт 142 иргэн, гэрээр хяналтад 337 иргэн эмчлүүлж байна. Биеийн байдал маш хүнд 1, хүнд 18, хүндэвтэр 90, хөнгөн 370 эмчлүүлэгч байна. Эмчлүүлж буй иргэдийн дунд хүүхэд 95, жирэмсэн эх 14 байна. Коронавируст халдвар орон нутагт, сумдад бүртгэгдсээр байгаа тул иргэн бүр халдвараас гэр бүлээ хамгаалах зөвлөмжийг мөрдөх хэрэгтэйг Эрүүл мэндийн газраас зөвлөж байна.