Хөвсгөлд сүүлийн 7 хоногт коронавируст халдварын тохиолдол огцом нэмэгджээ
Хөвсгөл аймагт сүүлийн 7 хоногт коронавируст халдварын тохиолдол огцом нэмэгдсэн байна. Тодруулбал 12 дугаар сарын 27-ноос1 дүгээр сарын 2 хүртэл коронавируст халдварын 18 тохиолдол бүртгэгдсэн бол энэ сарын 3-9-ний өдрүүдэд 85 тохиолдол бүртгэгдэж 67 тохиолдлоор нэмэгдсэн байна гэдгийг Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газраас мэдээлээ.
Тус аймагт сүүлийн 24 цагийн байдлаар коронавируст халдварын6 тохиолдол бүртгэгдэж, нийт халдварын тоо 19095 болсон байна. Өнөөдрийн байдлаар аймгийн Нэгдсэн эмнэлэгт 49, гэрээр 54 хүн эмчлүүлж байгаагийн дотор өвчний явц хүнд 2, хүндэвтэр 16, хөнгөн 85 хүн эмчлүүлж байна. Халдварын тохиолдол Мөрөн сум, Цагаан-Уул, Их-Уул, Баянзүрх, Цэцэрлэг суманд хамгийн их байгаа аж.