Баянхонгор сумын нэгдүгээр байрыг дахин төлөвлөлтөд оруулна

325

Өчигдөр /2022.01.05/ Баянхонгор аймгийн ЗДТГ-ын ХБТХОХ-ийн дарга Т.Хишигбаатар Баянхонгор сумын нэгдүгээр байрны оршин суугчидтай уулзаж, дахин төлөвлөлтийн асуудлаар санал бодлыг нь ярилцлаа. Тодруулбал, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Рашаант 10 дугаар багийн 3-328 буюу хуучнаар 1-р байр нь 1964 онд ашиглалтад орсон 16 айлын орон сууц юм. Тус орон сууцын ашиглалтын хугацаа нь дууссан тухай МХГ-ын Улсын байцаагчийн дүгнэлт гараад багагүй хугацаа болоод байгаа. Тэгвэл 2022 онд Баянхонгор аймаг оршин суугчдад нэг айлд 20 сая төгрөгийн дэмжлэг үзүүлж /орон нутгийн хөгжлийн сангийн 320,0 сая төгрөгөөр/, үлдсэн метр кв-ыг зах зээлийн доод үнээр худалдан авах нөхцөлийг олгож, залуу гэр бүлийг ипотекийн зээлд хамруулахаар болсон байна.
Тус хэлтсээс сонгон шалгаруулалтыг 2022 оны 01-р сарын 06-ны өдрөөс буюу өнөөдрөөс долоо хоногийн хугацаатай зарлахаар төлөвлөжээ.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khuvsgul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khuvsgul.nutag.mn