Нийт хураасан ургацын 30 орчим хувь нь борлогдоогүй

304


 

Энэ оны ургац хураалтад тулгамдаж байгаа асуудлаар  Монголын тариаланчдын үндэсний холбооноос мэдээлэл хийлээ. 2021 оны ургацын 50 мянган гаруй тонныг хөдөө аж ахуйг дэмжих чиглэлээр улс худалдан авсан бол 200 мянга гаруй тонныг гурилын үйлдвэрүүд худалдан авчээ. Одоогоор нийт хураасан ургацын 30 орчим хувь нь борлогдоогүй байгаа бөгөөд одоог хүртэл тариаланчид ургацаа манаад үтрэмдээ сууж байгаа аж.


Шалтгаан нь Засгийн газар 2020 онд ОХУ-аас дотоодын нийт ургацын 60 хувьтай тэнцэх тариа импортоор авсан байна. Одоог хүртэл тухайн тариа дуусаагүйн улмаас тариаланчдын ургацыг худалдаж авахгүй байна гэж тэд хэллээ.

Түүнчлэн "Улсад дагаж мөрддөг ургацын стандартыг гурилын үйлдвэрүүд дагаж мөрдөхгүй, өөрсдийн стандартыг бий болгож, өөрсдийн хэрэгцээнд тулгуурлан ургац авч байна.  Бидний хураасан ургацын дийлэнх хувийг гурав, дөрөвдүгээр зэрэгт ангилан авлаа” гэсэн юм. Дорнод аймагтай залгаа БНХАУ-ын төрийн өмчийн болон хувийн компаниуд манай улаан буудайгаас авах хүсэлтэйгээ илэрхийлсэн тул экспорт хийх тал дээр дэмжлэг үзүүлэхийг хүсч буйгаа мөн илэрхийлсэн юм.


скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khuvsgul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khuvsgul.nutag.mn