Барилга угсралтын ажил гүйцэтгэхийг хориглов

193


Хөвсгөл аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар, Мэргэжлийн хяналтын газраас аймгийн хэмжээнд барилга угсралтын ажил гүйцэтгэхийг хориглов.
Гадна агаарынтемпературхасах хэмд хүрсэн учраас барилга угсралтын ажлыг норм, дүрмийн дагуу гүйцэтгэхэд хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн учраас ирэх оны 4 сарын 30 хүртэл түр зогсоож байна.
Тус аймгийн хэмжээнд баригдаж байгаа хаалга, цонх, хучилт, дээврийн битүүмжлэл бүрэн хийгдээгүй, дулаан цахилгааны эх үүсвэрт холбогдоогүй барилга байгууламж, гадна инженерийн шугам сүлжээний угсралтын ажлыгхөрөнгийн эх үүсвэр харгалзахгүйгээр зогсоох шаардлагыг аж ахуйн нэгж байгууллагуудад хүргүүлсэн байна.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khuvsgul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khuvsgul.nutag.mn