Ажлын хэсэг Ханх суманд ажиллаж байна
Хөвсгөл аймгийн Засаг даргын баталсан удирдамжийн дагуу аймгийн Онцгой комиссын ажлын хэсэг Ханх суман дахь Гаалийн боомт дээр ажиллаж байна.
Энэ үеэр коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх, сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн үед тухайн иргэнийг тусгаарлах байрны бэлэн байдал, сумын Онцгой комисс, шуурхай штабын үйлажиллагаатайтанилцаж, сум орон нутагт тулгамдаж байгаа асуудлаар санал солилцож байна.
Ажлын хэсэгт Онцгой байдал, Эрүүл мэнд, Мэргэжлийн хяналт, Цагдаагийн газар, Зооноз өвчин судлалын төв, Ханх сумын ЗДТГ, Ханх суман дахь Гаалийн хороо, Хилийн 0257 дугаар анги зэрэг байгууллага хамтран ажиллаж байна.
Б.Гантуяа