Л.Оюун-Эрдэнэ: Ц.Элбэгдорж “United frends” хэмээх компани байгуулж, оффшор бүсэд мөнгө угаасан нь тогтоогдсон

Тэр байтугай Ц.Элбэгдоржийн ойр тойрны хүрээлэл нь “United friends” буюу “Нэгдмэл найзуудын холбоо” гэдэг компани байгуулсан.
Тэр дотор манай хууль хяналтын байгууллагын удирдлагууд, зарим улстөрч багтаж, оффшор бүсэд мөнгө угаасан нь нотлогдсон. Энэ бүхэн нь нотлогдсон учраас Ц.Элбэгдорж өнөөдөр эх орондоо ирж чадахгүй байна. Хаана байна, гутлаа тослоод, зангиагаа зүүгээд очно гээд бүлтрээд байсан. Одоо ирээд шалгуулаач. Монгол Улсын төрийн нууцыг тээгээд авч яваа Ерөнхийлөгч, Ерөнхий сайд байсан хүмүүс гадны улсад байгаад байж болохгүй. Тэд таван одтой Four season гээд таван одтой зочид буудалд амьдарч байгаа. Ямар хэмжээний төлбөртэйг мэднэ. Тэр хүн хаанаасаа тийм их мөнгө гаргаж, тансаглаад байгаа юм. Яасан удаан хуралд явдаг юм бэ, зургаан сар боллоо шүү дээ” гэлээ.
Эх сурвалж: Gereg.mn