Цэцэрлэг суманд “Ахмадын өргөө”-ний байр ашиглалтад орлоо
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн орон нутагт ажиллаж байна. Тэрбээр Цэцэрлэг суманд ажиллах үеэр шинээр ашиглалтад орж буй Ахмадын өргөөний нээлтэд оролцлоо.
2020 оны Улсын төсвийн хөрөнгөөр баригдсан "Ахмадын өргөө"-ний барилга ашиглалтад орж ахмадуудад хүлээлгэн өглөө. Ахмадын баярын босгон дээр эрүүл мэнд, бие бялдраа чийрэгжүүлэх шинэ байртай болсондоо ахмадууд сэтгэл хангалуун, баяртай байгаагаа илэрхийлж байлаа. Мөнцар тахлын хүнд цаг үед ажиллаж буй Цэцэрлэг сумын Эрүүл мэндийн төвийн хамт олонтой уулзаж санал хүсэлтийг нь сонсож, зүрхний цахилгаан бичлэгийн аппарат гардуулан өглөө.