Хаан банк "Топ 100 ААН"-ийн дөрөвдүгээрт эрэмбэлэгдлээ

441

Монгол Улсын Засгийн газар, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас хамтран жил бүр уламжлал болгон тодруулдаг Монгол Улсын “ТОП 100 аж ахуйн нэгж”-ийг өргөмжлөх арга хэмжээг энэ жил цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан дахин цахимаар зохион байгуулж, МҮОНРТ-ээр шууд дамжуулан хүргэлээ.

Энэхүү нэр хүндтэй шалгаруулалтад ХААН Банк 20 жилийн турш тэргүүлэгчдийн эгнээнд нэрлэгдэж ирсэн бөгөөд сүүлийн дөрвөн жил дараалан эхний дөрөвт эрэмбэлэгдээд буй. ХААН Банк нь 2020 онд нийт 73.3 тэрбум төгрөгийг татварт төлсөн бөгөөд даатгуулагчийн тооны эрэмбээр хоёрдугаарт, хөрөнгийн эрэмбээр зургадугаарт тус тус жагссан байна.
“ТОП 100 аж ахуйн нэгж”-ийг шалгаруулахдаа ААН-ийн тухайн жилийн орлого, улсын төсөвт оруулсан татвар, нийгмийн даатгал төлсөн ажиллагсдын тоо, ашиг, хөрөнгийн хэмжээ гэсэн үндсэн таван үзүүлэлтийг чухалчилдаг бөгөөд Сангийн яам, Татварын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Үндэсний статистикийн газар, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар, Санхүүгийн зохицуулах хороо зэрэг байгууллагын статистик мэдээлэлд үндэслэдэг. Иймээс ч улсын татварын орлогын дийлэнхийг нуруундаа үүрдэг эдгээр 100 аж ахуйн нэгжийг Монгол Улсын эдийн засгийн гол хөдөлгөгч хүч хэмээн зүй ёсоор нэрлэдэг билээ.
Цар тахлын үед бид харилцагчдадаа санхүү, төлбөр тооцоогоо байгаа газраасаа зохицуулах шийдэл санал болгон, банк санхүүгийн үйлчилгээг тасралтгүй хүргэхийн тулд цахим шилжилтийг түргэсгэж, зайнаас хүргэх үйлчилгээнүүддээ онцгой ач холбогдол өгч ажилласан төдийгүй жижиг, дунд бизнес эрхлэгчдээ дэмжих ажлыг эрчимжүүлэн,  сорилтыг хамтын хүчээр давахаар хичээн ажиллалаа. Түүнчлэн банкны үйлчилгээг шуурхай хүргэх, харилцагчийн үйлчилгээг өндөр түвшинд гаргах чиглэлд шат дараалсан ажлуудыг хийж, тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулахыг зорьж буй бөгөөд олон нийтийн санхүүгийн боловсрол, нийгмийн сайн сайханд чиглэсэн цогц төсөл хөтөлбөр хэрэгжүүлж, бусдадаа үлгэр дуурайл болж чадсан нь энэхүү нэр хүндтэй шагналыг хүртэх гол үзүүлэлт болжээ.
ХААН Банканд итгэл хүлээлгэн хамтран ажилладаг нийт харилцагчид, түншүүддээ баярлалаа.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khuvsgul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khuvsgul.nutag.mn