"Ирээдүйгээ хамгаалъя" аяны нээлт боллоо

423

Хөвсгөл аймгийн Цагдаагийн газраас зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зорилготой улсын хэмжээнд зохион байгуулж буй "Ирээдүйгээ хамгаалъя"аяны  нээлтийг орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран зохион байгууллаа.

Аяны хүрээнд Тариалан сумын Намнангийн араас Мөрөн сум, Мөрөнгөөс Хатгал орох замд хурд хэмжигч байршуулах, дүрмээ баримталдаг сайн жолоочийг шалгаруулах, осол аваар их гардаг газруудад тэмдэг тэмдэглэгээ бүхий сэрэмжлүүлэг байршуулах зэрэг олон ажлыг хийхээр төлөвлөж байгаа аж.

Тус аймагт он гарсаар 32 нас баралт бүртгэгдсэний дотор 7 тохиолдол нь зам тээврийн осол байна. Ялангуяа урин дулааны цагт Хөвсгөл нуурыг зорих хөдөлгөөн эрс нэмэгддэг. Энэ үед хурд хэтрүүлсэн, бүрэн бус техниктэй, гэрэл шилжүүлээгүй зэрэг шалтгааны улмаас зам тээврийн осол гардаг учраас урьдчилан сэргийлэх мэдээ,мэдээллийг хүргэн ажиллах ажээ.

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khuvsgul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khuvsgul.nutag.mn