Усны ослоос сэргийлэх самбаруудыг байршууллаа
Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газар, Мөрөн сумтай хамтран Дэлгэрмөрөн гол, Хилэнтийн гүүрэн дээр усны ослоос сэргийлэх самбаруудыг байршууллаа.
Тус аймгийн Онцгой байдлын газарт он гарсаар усны 3 дуудлага ирсэн бөгөөд усны ослын улмаас 10 иргэн амиа алджээ. Иймээс иргэд хамгийн их зорчдог цэгүүдэд сэрэмжлүүлэх самбаруудыг байршуулсан байна. Мөн үерийн улмаас голын эрэг нурсан байгаа тул бага насны хүүхдээ хараа хяналтгүй явуулахгүй байхыг Онцгой байдлын газраас анхаарууллаа.