Мөрөн суманд дугаарын хязгаарлалттай зорчуулж байна

290
Хөвсгөл аймгийн Засаг даргын захирамжаар Бүх нийтийн гамшгаас хамгаалах бэлэн байдлын зэргийг бууруулж улбар шар буюу 3-р зэргийн түвшинд шилжүүлсэн байна.  
Тус аймагт коронавируст халдварын батлагдсан тохиолдол 44 бүртгэгдэж, эрсдэл өндөр байгаа учраас Мөрөн суманд өнөөдрөөс эхлэн зорчих  тээврийн хэрэгсэлд дугаарын хязгаарлалт хийж байна. Тодруулбал 4 дүгээр сарын 5-11-ний өдөр хүртэл даваа, лхагва, баасан гарагт 0, 2, 4, 6, 8-аар, мягмар гарагт  1, 3,  5, 7, 9-өөр төгссөн улсын дугаартай тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно. Дээрх өдрүүдэд төрийн байгууллагын эзэмшилд бүртгэлтэй тээврийн хэрэгсэлд дугаарын хязгаарлалт хамаарахгүй юм байна.

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khuvsgul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khuvsgul.nutag.mn