Улаан хоолойд тээглэсэн мөнгөн зоосыг мэс хүргэлгүй авчээ

403
Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн Мэс заслын эмч нар 1 настай хүүхдийн улаан хоолойд тээглэсэн зоосон мөнгийг мэс хүргэлгүй амжилттай авсан байна.
 
 
Рентген харалтын хяналтаар хөнөөл багатай арга буюу мэсгүйгээр амаар нь буцаан гаргасан бөгөөд хүүхдийн биеийн байдал сайн, хоол ундандаа орсон байна.
 
 
Бага насны буюу 6 сартайгаас 3 нас хүртэлх хүүхдэд гадны биет залгих тохиолдол элбэг байдаг. Хэдийгээр дийлэнх тохиолдолд залгисан биет хоол боловсруулах замыг саадгүй туулж өөрөө ямар нэг хүндрэлгүй гардаг ч ховор тохиолдолд нээлттэй хагалгаа эсвэл дурангийн эмчилгээ хийж авах шаардлага үүсдэг ажээ.
 
 
Б.ГантуяаЭх сурвалж: Монцамэ агентлаг
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khuvsgul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khuvsgul.nutag.mn