Газар хөдлөлтийн улмаас 10 сая гаруй төгрөгийн хохирол учирчээ

68

Хөвсгөл аймгийн ИТХ-ын дарга, гамшгийн эрсдэлийгбууруулах орон нутгийн зөвлөлийн дарга Г.Мөнгөнхуягаарахлуулсан ажлын баг Ханх суманд ажиллаад ирлээ.

Ажлын баг газар хөдлөлтийн голомт болсон Ханх сумын Хороо багийн Хороо, Тураг багийнХодон, Чичин,Хачимгэдэг газарт очиж 5 айл өрх,ерөнхий боловсролын сургуулийн 320 хүүхдийн хичээлийн байр, 150 хүүхдийн дотуур байр, Засаг даргын Тамгын газрын байр, Цэцэрлэг, Соёлын төв, Гаалийн хорооны боомтын байр, гаалийн 8 айлын орон сууц, сумын Цагдаагийн хэсэг, ХААН, Төрийн банк зэрэг байгууллагын 11 объектод орж нөхцөл байдалтай танилцлаа.

Энэ үеэр Ханх сумын 35 айл өрх, Засаг даргын Тамгын газар зэрэгт нийт 10.354.600 төгрөгийн хохирол учирсан болохыг тогтоосон байна.

Ханх сумын Хороо багийнХодонгэдэг газар 6.5магнитудынгазархөдлөлтболж газрын өнгөн хөрсөнд цууралтүүсжээ. Газар хөдлөлтийн ойролцоо өвөлжиж байсан 2айлын өвөлжөөний хашааны дээвэр нурсан, 1 айлын хашааны доороос ус гарч малын хэвтэргүй болсон, 2 айлын модон байшин газар хөдлөлийн чичиргээнд хөдөлж, хана нь гажсан байна.Мөн Ханх сумын сургуулийн хичээлийн байр, дотуур байр, хүүхдийн цэцэрлэг, Засаг даргын Тамгын газрын барилгын дотор өрөө тасалгааны хананд ан цав ихээр гарсан,каркасындүүргэгч хана, багана, дам нурууны уулзварын хэсгээр ан цав гарсан аж.

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khuvsgul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khuvsgul.nutag.mn