Байгаль нуурын орчимд болсон газар хөдлөлт Хөвсгөл аймагт мэдрэгджээ

466


Хөвсгөл /МОНЦАМЭ/.
 Есдүгээр сарын 22 буюу өнөөдөр Улаанбаатарын цагаар 02 цаг 04 минут 57 секундэд ОХУ-ын Слюдянка тосгоноос баруун хойд зүгт 27 километрийнзайд Байгаль нуурын орчимд
5,8 магнитуд, 02 цаг 19 минут 55 секундэд5,1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна.
Энэ газар хөдлөлтийн чичирхийлэл Хөвсгөл, Дархан, Эрдэнэт, Сэлэнгэ, Улаанбаатар хотын иргэдэд мэдрэгдсэн байна. Одоогоор дээрх аймгуудад хэдэн балл мэдрэгдсэнийг мэргэжлийн байгууллагууд судалж байна. Хөвсгөл аймгийн иргэдийн албан бус аман мэдээллээр Мөрөн, Тосонцэнгэл, Их-Уул зэрэг суманд 3 балл орчим мэдрэгдсэн гэж урьдчилсан байдлаар үзэж байна. Албан ёсны судалгааны дараа мэдээллийг нарийвчлан өгөх боломжтой гэдгийг Одон орон геофизикийн хүрээлэнгийн газар хөдлөлт бүртгэх Хатгал салбарын Эрдэм шинжилгээний туслах ажилтан Б.Жамъяанжав мэдээллээ.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khuvsgul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khuvsgul.nutag.mn