Нохойтой Ж.Чинбүрэн

385
УИХ-ын 23 дугаар тойрогт МАН-аас нэр дэвшиж буй Ж.Чинбүрэн эмч мэргэжил нэгтнүүдээ хардаж, улмаар тусгай албаны үнэрч нохойгоор үнэртүүлж, ёстой л даварсан, дэвэрсэн үйлдэл гаргажээ. Өчигдөр 17:00 цагийн үед тэрээр БЗД-ийн 22 дугаар хорооны “Эрүүл оршихуй” Өрхийн эрүүл мэндийн төвд саатсан юм байх. Түүний хийж яваа үйлдэл нь тодорхой. Мэдээж эмч нараас дэмжлэг хүсч яваа. Сонгуульд ялах тухай бодсоор тэр ёстой л орон гаран болсон бололтой. Тийм дээ ч утсаа хаана тавьснаа мэдэхгүй болтлоо манарсан хэрэг. Түүнээс эмч нар халаасны хулгайч аятай түүний утсыг суйлахгүй. Өөрийгөө, өөрийнхөө хийж буй үйлдлийг хянаж чадахаа больтлоо ухаан самуурч байгаа энэ эрхэм тэгээд ажлын цагаар төрийн үйлчилгээний байгууллагад ажлын цагаар очиж  сонгуулийн сурталчилгаа хийх нь хэр зүйд нийцсэн үйлдэл бол.
Түүнээс гадна олны нүдэн дээр эмэгтэй хүнийг тэр тусмаа эмч нарыг үйлчлүүлэгч нарынх нь нүдэн дээр бараг л шалдагнаж, үнэрлүүлсэн нь ХҮНИЙ ЭРХИЙГ БҮДҮҮЛГЭЭР зөрчиж буйн нэг илрэл гэдгийг тухайн хорооны оршин суугчид хэлж байв. Ингэж хүний эрхийг, тэр тусмаа мэргэжил нэгтнүүдээ дорд үзэж байгаа энэ эрхмийн нэрийг  23 дугаар тойргийн нэр дэвшигчид дугуйлах нь юу л бол. Түүний сонгогчдоо дорд үзэж байгаа энэ үйлдлийн хариуд мэдээж эсрэг ДУГУЙЛАХ нь тодорхой болчихлоо. Нөгөөтэйгүүр “Цагдаа ажлаа зөв хийх хэрэгтэй”. Хэдийгээр мэргэжлийн байгууллага үйл ажиллагаа явуулж байгаа ч СЭТГҮҮЛЧ, ЦАГДАА хоёр бол нэгэн зорилготой. Тийм байтал үнэн зөв мэдээллийг олон түмэнд хүргэж шууд сурвалжилга хийхээр очсон хэвлэл мэдээллийн байгууллагуудыг ч оруулахгүй хаалгаа тас түгжив. Яг энэ үйлдлээс “ЦАГДАА ШУДАРГА АЖИЛЛАЖ ЧАДАЖ БАЙНА УУ” гэх асуулт ч урган гарч байгаа юм.
Эцэст нь хэлэхэд гэрийн нохой хээрийн боохойтой нөхцөхөөрөө эзнээдээ ноцдогийн адил сонгогдохоосоо өмнө нохойгоор сонгогчдоо, мэргэжил нэгтнээ хүчирхийлсэн Ж.Чинбүрэн гэгч хүчирхийлэгчийг 22 дугаар хорооны оршин суугчид “ЁСТОЙ НОХОЙ ЗАНТАЙ НӨХӨР БАЙНА” гээд "НОХОЙТОЙ ЧИНБҮРЭН" гэх нэр өгчихөж... Монголчууд бас хөөрхөн егөөднө шүү. 

С.Цээл
Эх сурвалж: erennews.mn
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khuvsgul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khuvsgul.nutag.mn