Шар усны үер бууж болзошгүй байна

414

Хөвсгөл аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний төвөөс ойрын өдрүүдэд нийт нутгаар цаг агаар дулаарах тул шар усны үер бууж болзошгүй байгааг анхаарууллаа. Тус аймгийн Цэцэрлэг, Жаргалант, Галт, Шинэ-Идэр, Цагаан-Уул, Улаан-Уул, Тариалан, Их-Уул, Рашаант, Чандмань-Өндөр, Цагаан-Үүр, Эрдэнэбулган сумын нутгаар цас ихтэй байгаа юм. Дээрх сумдын нутагт буй иргэд гуу жалга, голын хөндийгөөр гарах, мал хариулахдаа анхаарал болгоомжтой байхыг сануулж байна. Мөн малын хорогдол их байгаа энэ үед малын сэг зэм урсан гол мөрөн бохирдуулахаас сэргийлэх хэрэгтэй байгааг анхаарууллаа.  

Б.Гантуяаскачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khuvsgul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khuvsgul.nutag.mn